Мэдээ мэдээлэл

ХҮЛЭМЖИЙН ХИЙ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ?
Хүлэмжийн хий нь нарнаас ирж буй цацраг туяаг өөртөө шингээн авч дэлхийд цацруулдаг нэгэн төрлийн агаарын давхарга юм. Хүлэмжийн хий 6 төрлийн хийнээс бүрддэг. Хүний үйл ажиллагаа, нөлөөний улмаас эдгээр хийнүүд агаар мандалд хөөрч, тодорхой хугацаанд задарч алга бололгүйгээр оршиж, нарнаас ирэх энергийг нэвтрүүлэлгүйгээр дэлхийн гадаргад ойлгон шингээдэг. Ингэснээр байгалийн хий, хүний хүчин зүйлээс үүдэлтэй хийнүүдийн тэнцвэр алдагдаж дэлхийн температурыг нэмэгдүүлдэг. Хүлэмжийн хий нь дэлхийн эрчим хүчний тэнцвэрт байдлыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг тул хүлэмжийн хийн хэмжээ ихсэх нь дэлхийн дулааралд нөлөөлнө. Сүүлийн 200 жилийн туршид агаар мандал хүний хүчин зүйлийн нөлөөгөөр улам бүр бохирдсоор байна. Хүлэмжийн хийн өсөлт нь байгалийн гаралтай хүлэмжийн хийн үр нөлөөг эрчимжүүлж, улмаар дэлхийн дулаарлыг нэмэгдүүлж байна. Үүнээс болж хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин нэмэгдэж, хот суурин газрууд усанд автах болов. Дулаарлаас болж дэлхийн тэнцвэрт байдал алдагдаж, улмаар байгалийн гамшигт үзэгдлүүд тохиох давтамжууд ойртож, хүч нь нэмэгдэж байна. Үүнийг уур амьсгалын өөрчлөлт гэж байгаа. Олон хүмүүс “цаг уурын өөрчлөлт” гэж ярьдаг нь буруу.
ХҮЛЭМЖИЙН БУС ХИЙНҮҮД
Агаар мандлын гол бүрэлдэхүүн болох Азот (N2), Хүчилтөрөгч (O2) , Аргон (Ar) –ууд нь хүлэмжийн хий биш юм. Эдгээр хийнүүд нь хүлэмжийн хий бишийн учир нь молекулууд нь ижил элементийн 2 атом агуулж байгаа нь юм. Тиймээс эдгээр хийнүүд нь бараг л хэт улаан туяаны нөлөөнд автдаггүй. Бас 2 өөр атомын бүтэц бүхий молекулын бүтэцтэй нүүрстөрөгчийн исэл (CO) эсвэл устөрөгчийн хлорид (HCI) зэрэг нь хэт улаан туяаг шингээж авдаг хэдий ч молекулууд нь агаар мандалд хурдан задардаг учир тэд хүлэмжийн нөлөөнд тодотгох үүрэг гүйцэтгээд байдаггүй.
ХИЙНҮҮДИЙН АГААР МАНДАЛД ОРШИН ТОГТНОХ ХУГАЦАА
Усны уур нь агаар мандалд дунджаар 9 өдөр болдог. Бусад голчлох хүлэмжийн хийнүүд нь маш сайн холилдсон учраас агаар мандлаас алга болоход маш олон жил шаардагддаг. Хүлэмжийн хийг агаар мандлыг орхидог хугацааг баталгаатай хэлэхэд маш хэцүү. Нүүрстөрөгчийн давхар ислийн агаар мандалд оршин тогтнох хугацаа нь тогтворгүй байдаг бөгөөд дундаж тооцоогоор (CO2) нь агаар мандлаас бүрэн арилахдаа 30 - 95 жил байдаг. Энэ тооцоолол нь (CO2) –ийн молекулууд нь далайн усанд шингэж, фотоситезд оролцох зэрэг хэд хэдэн үйл явцыг оролцуулан тооцоолсон байна. Ихэвчлэн нийт ялгарч байгаа (CO2) –ийн тал хувь нь бүтэн зуунд агаар мандлаас арилдаг бол 20 хувь нь олон мянган жил агаар мандалд арилалгүй тогтдог.