Хүлэмжийн хий нь нарнаас ирж буй цацраг туяаг өөртөө шингээн авч дэлхийд цацруулдаг нэгэн төрлийн агаарын давхарга юм. Хүлэмжийн хий 6 төрлийн хийнээс бүрддэг. Хүний үйл ажиллагаа, нөлөөний улмаас эдгээр хийнүүд агаар мандалд хөөрч, тодорхой хугацаанд задарч алга бололгүйгээр оршиж, нарнаас ирэх энергийг нэвтрүүлэлгүйгээр дэлхийн гадаргад ойлгон шингээдэг. Ингэснээр байгалийн хий, хүний хүчин зүйлээс үүдэлтэй хийнүүдийн тэнцвэр алдагдаж дэлхийн температурыг нэмэгдүүлдэг. Хүлэмжийн хий нь дэлхийн эрчим хүчний тэнцвэрт байдлыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг тул хүлэмжийн хийн хэмжээ ихсэх нь дэлхийн дулааралд нөлөөлнө. Сүүлийн 200 жилийн туршид агаар мандал хүний хүчин зүйлийн нөлөөгөөр улам бүр бохирдсоор байна. Хүлэмжийн хийн өсөлт нь байгалийн гаралтай хүлэмжийн хийн үр нөлөөг эрчимжүүлж, улмаар дэлхийн дулаарлыг нэмэгдүүлж байна. Үүнээс болж хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин нэмэгдэж, хот суурин газрууд усанд автах болов. Дулаарлаас болж дэлхийн тэнцвэрт байдал алдагдаж, улмаар байгалийн гамшигт үзэгдлүүд тохиох давтамжууд ойртож, хүч нь нэмэгдэж байна. Үүнийг уур амьсгалын өөрчлөлт гэж байгаа. Олон хүмүүс “цаг уурын өөрчлөлт” гэж ярьдаг нь буруу.